ЭМЯ: Томуугийн вирус нийтэд тархсан тул эмнэлэгт хандах хүүхдийн тоо ихэснэ

Мэдээг сонсох
0:00 0:00
play_arrow

ЭМЯ: Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл: Томуу, томуу төст өвчин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын улмаас вирусийн тархалтын хувьд бусад вирусээс давамгайлж гарч чадаагүй тул өвчлөл харьцангуй бага байсан. Харин одоогийн байдлаар орон нутгийн болон нийслэлийн хэмжээнд авч үзэхэд  орон нутгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний эмнэлэгт хандаж байгаа тохиолдол харьцангуй бага байна.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо, амбулаториор үзүүлж байгаа хүүхдийн тоо, яаралтай тусламж, дуудлага зэрэгтэй харьцуулж харахад нийслэлд мөн Дархан, Эрдэнэт хотуудад  өндөр байна.

Нийт өвчлөлийн 80 гаруй хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, бага насныханд илүү зонхилж байгаа учраас гэрийн эргэлтийг, өрхийн тусламж үйлчилгээг  эрчимжүүлэх зохицуулалтыг хийгээд явж байна. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ажлын өдөр 21:00 цаг, бямба гарагт 18:00 хүртэл хүүхдийн амбулаторийг ажиллуулж байгаа. Томуу, томуу төст өвчнийг дотор нь томуу төст, томуугийн вирус гэж ангилж байгаа. Томуу гэдэг дээр мэргэжлийнхэн анхаарал хандуулж ярьдаг вэ гэвэл хүүхдэд илүү хүндрэл өгөх магадлалтай учир анхааруулж байгаа юм. Энэхүү вирус нийтэд тархаж эхэлсэн тул эмнэлэгт хандах хүүхдийн тоо ихсэх магадлалтай байна.

Тиймээс эцэг, эхчүүд хэлэхэд баяр ёслолын үеэр гадаа талбайд мөсөн үзвэр тавьсан, гулгах газруудыг нийтэд зориулж гаргасан байна.  

Мөн баярын өдрүүд гэдэг утгаараа агаарт хүүхдээ авч явахдаа маш анхаарал болгоомжтой, хүүхдээ дулаалж, амны хаалтыг нь зүүлгэж, олон цагаар гадаа байлгахгүй байх хэрэгтэй. Агаарт байлгаж байна гээд олон цагаар дааруулж, вирусийн идэвхтэй байгаа энэ үед ханиад томуу хүргэх вий. Маш анхааралтай байгаарай. Мөн бага насны хүүхдээ ханиад томуу туссан, эхний шинж тэмдэг өгсөн тохиолдолд  гэрт нь маш сайн асрах сувилах анхаарал халамж тавих хэрэгтэй байна гэлээ.   

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
1
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.