C°/C°
Шинэ оны босгон дээр “ЭРДМИН” ХХК Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвд 13 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай 15 нэр төрлийн 30 гаруй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
“Эрдмин”ХХК нь 2019 оноос орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж, энэ хугацаанд аймаг, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал,бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон ажлыг хийж бүтээсээр ирсэн билээ.
Бид 2021-2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулж 2021 онд 4-н арга хэмжээ төлөвлөн 100 хувь хэрэгжүүлсэн.
Тухайлбал, БОЭТ-д чухал шаардлагатай AV-2000B загварын, тус бүр нь 24.8 сая, нийт 49.6 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын 2 аппаратаар хангасан нь дэлхийг хамарсан цар тахлын үед нэн чухал ажил болсныг онцлон хэлье.
2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд мод тарих, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд залуусын хөгжил, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны хороогоор хэлэлцэж зөвшилцсөн нийт 7 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн.
Жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж буй “Эрдмин” ХХК-ийн хамт олонд баярласнаа илэрхийлье.






СЭТГЭГДЛҮҮД /0/