C°/C°
Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт тухайд хууль эрх зүйн талаасаа бол сүүлийн 2 жилийн хугацаанд даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Хоёр жилийн өмнө тухайн албан тушаалд Аймгийн Засаг дарга С.Батжаргал томилохдоо ажиллуулах үндэслэл нь ковидын эсрэг хууль буюу “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д заасны дагуу түр томилсон бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс тус хууль хэрэгжихгүй хэвийн горимонд шилжсэн тул Хотын захирагчийн албаны даргын албан тушаал дээр Төрийн албаны зөвлөлөөс хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлах учиртай.
Өөрөөр хэлбэл тус албан тушаал дээр тусгай шалгаруулалт зохион байгуулагдах төрийн албаны хуулийн заалт бий. Уг тусгай шалгаруулалтад одоогийн ажиллаж байгаа С.Ганцогт даргын хувьд өрсөлдөхгүй боломжгүй юм.
Тусгай шалгаруулалтын нөхцлүүдэд төрийн албанд 8 жил, үүнээс дэс түшмэлээр 4 жил ажилласан байх гээд шалгууртай.Төрийн албанд ажилласан жил хүрэхгүй учраас тэрээр сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй.
Хотын захирагчийн алба бол төрийн захиргааны алба. Төрийн алба хууль дүрэм өмнөх үеэ бодвол чангарсан төрд ажилласан жилээс ихээхэн хамаардаг болсон нь шалгаруулалтанд бүдрэх том даваа болсоор.
Аж ахуйн талдаа хэнээс ч дутахгүй чадвартай гэгддэг С.Ганцогт даргын дараагийн томилгоо хаана байх бол гэдэг асуулт хариугаа хүлээсээр...






СЭТГЭГДЛҮҮД /0/