Иргэдийн түгээмэл хэрэглэдэг антибиотик, сироп тасарчээ

Иргэдийн түгээмэл хэрэглэдэг антибиотик, сироп тасарчээ

Улирлын томуу, агаарын бохирдолтой хавсарсан амьсгалын замын өвчин хүн амын дунд ид тархаж байна. Халуурч бүлээрсэн, ханиалгаж бүгшүүлсэн хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд эмнэлэг, эмийн сан бараадаж ханиад томууг сайн дарах эм, бэлдмэлийг сураглана. Тэгвэл эмийн сангуудаар хүүхдийн ханиаданд зөвлөдөг антибиотик, эм, сиропууд тасарчээ.

Сүүлийн саруудад ханиад, томууны улмаас эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж буй. Иймд зарим хүүхдүүдийг гэрээр буюу өрхийн эмчийн хяналтад эмчилж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл ханиад, томуунд уудаг "Амоксиклав" сироп, "Фромилидын" сироп "Миксагрип" ханиадны эм болон "Осельтамивир" эм бэлдмэлүүд эмийн сангаар тасарсан. Зарим эмийн сангуудаар ороход "Амоксиклав" сироп олдсон ч нэг дахин үнэтэй зарагдаж буй. Эцэг эхчүүдийн хувьд эмийн үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад маш өндөр болсон. Мөн олдоц багатай байгаа талаар хэлж байлаа. Түүнчлэн хүүхдийн ханиаданд зөвлөдөг ихэнх эм, тариа даатгалд хамрагддаггүй. Гэтэл ханиад томууны ид дэгдэлтийн үеэр эмнэлэгт ор хүрээлцээгүй, хүүхдээ гэрээр эмчилдэг учир эмийн зардал маш өндөр гардаг гэдгийг хэлж байв. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу