​БНХАУ-ын хил нээхтэй холбоотойгоор түр журам батална

​БНХАУ-ын хил нээхтэй холбоотойгоор түр журам батална
Мэдээг сонсох
0:00 0:00
play_arrow

БНХАУ-ын Эрээний хил энэ сарын 8-нд нээх болсонтой холбоотойгоор Улсын онцгой комисс түр журам батлахаар болжээ.

Өнөөдөр УОК хуралдаж, түр журмаа батлах юм байна. Хоёр орны иргэдэд ижил тэгш зарчим үйлчлэх ёстой гэдэг дээр Шадар сайд, Боомтын сайд, Эрүүл мэндийн сайд санал нэгджээ.

Тухайлбал, БНХАУ руу явах манай иргэдээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариу шаардаж байгаа. Тиймээс Хятад улсаас ирж байгаа болон дамжин ирж байгаа иргэд 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой гэж үзэж байгаа аж. Мөн хил гараад 48 цагийн дотор буцаж ирвэл түргэвчилсэн шинжилгээ өгч хил нэвтрэх гэх мэт шаардлагуудыг журамд тусгана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллээ.  

БНХАУ-ын эрх баригчид ковидын хязгаарлалтуудыг үе шаттай сулруулж, олон нийтийн газраар зорчиход PCR шинжилгээ шаардах болон шинж тэмдэг илэрсэн хүнийг хөл хорих журмыг цуцлах шийдвэр танилцуулсан. Гэвч хязгаарлалтыг огцом сулруулсан явдал нь 1.4 тэрбум хүн амтай БНХАУ-д ковидын тархалт огцом нэмэгдэх шалтгаан болж, халдварын шинэ давалгаа бий болсон. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Мэдээгээ сонсох боломжтой болгосон нь их таалагдлаа. Гоё байна

Зочин

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу