Орхон аймаг: 2020,2021 онуудад Ковид-19 тэмцэхэд 4,2 тэрбум төгрөг зарцуулсан...

 Орхон аймаг коронавируст халдвар ковид – 19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үеийн зардлын нэгдсэн тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж Аймгийн Засаг дарга С.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ОБГ-ын дарга, аймгийн шуурхай штабын дарга хурандаа Г.Ганбаатар, ЭМГ-ын дарга Д.Сүхээ нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


  Халдварт цар тахлын үе буюу 2020, 2021 онуудад аймгийн хэмжээнд нийт 4,2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 1 тэрбум гаруй төгрөг нь 2020 онд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зарцуулагджээ. 
   2021 оны тухайд тусгаарлах байрны төлбөр, хамгаалах хувцас хэрэгсэл, эрүүл мэндийн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон хоол, унаа, тээврийн зардал, явуулын шинжилгээний цэг, хяналтын цэг ажиллуулах зэрэгт нийт 3,2 тэрбум төгрөг зарцуулсан байна.  
  Хоёр жилийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас биет болон мөнгөн хандив тусламжийг ирүүлж байсан бөгөөд 2020 онд 28 иргэн 45 ААН 167 сая төгрөгийн мөнгөн хандив, 4 иргэн 34 ААНБ-аас 20,3 сая төгрөгийн биет хандив ирүүлжээ. 
Харин 2021 онд 6 аж ахуйн нэгж хуулийн этгээдээс 8,5 сая төгрөг хандивласныг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд 9 иргэн 8 ААНБ-аас 10,4 сая төгрөгийн биет материалын хандив ирүүлсэн байна.

Халдварт цар тахлын үед төрийн байгууллагын 4300 гаруй албан хаагчид бүгд бэлэн байдалд ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн салбар, онцгой байдлын газар, цагдаагийн газар болон шуурхай штабын бүтцэд нийт 1300 гаруй албан хаагч ажиллажээ. 
 Коронавируст халдвараар  аймгийн нийт хүн амын 35 орчим хувь нь өвчилсөн бөгөөд 49 иргэн нас барсан талаарх тоон мэдээллийг Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ өгсөн юм. 


Цар тахлын үед мэдээлэл солилцох үйл явцыг түргэсгэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах зэрэг шаардлагын үүднээс шуурхай штаб, эмчилгээний хэсэг болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах ажилд онцгой анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажилласан нь улсын хэмжээнд жишиг ажил болсон гэдгийг аймгийн Засаг дарга С.Батжаргал онцоллоо.

Эх сурвалж: Мэдээллийн төв 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.