Орхон аймаг: 2023 онд 1,5 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр барина

Орхон аймаг: 2023 онд 1,5 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр барина

-2023 онд 1,5 тэрбум төгрөгөөр Шахмал түлшний үйлдвэр ашиглалтад оруулахаар тусгасан байна. Эрдэнэт үйлдвэртэй хамтран хэрэгжүүлэхээр ярьж байсан шахмал түлшний үйлдвэрийн ажил яагаад удааширсан бэ? Магадгүй, энэ үйлдвэр ашиглалтад орсон ч иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй гэж үзэв үү?

Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал: Эрдэнэт үйлдвэр гадны компаниудтай хамтран туршилт явуулж байгаа ч сайн болохгүй байгаа юм билээ. Үүнээс гадна хүчин чадлын хувьд бага. Бид “Цаашдаа шахмал түлшний үйлдвэр байгуулна” гэсэн төсөв тавьсан. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж ярилцана. Эрдэнэт үйлдвэрийн төслийн хүчин чадлыг нэмэгдүүлээд аваад явж чадна гэвэл өөр хэрэг. Одоогийн 1,5 тэрбум төгрөгийн төсөв нь барилгын ажил гүйцэтгээд дуусах хэмжээний л мөнгө. Доторх тоног төхөөрөмжийг хэрхэн хангах тал дээр шахмал түлш үйлдвэрлэгчидтэй форум хийж зөвлөлдөнө.2023 ондоо багтаад асуудлыг шийдвэрлэхээр ажиллана.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /3/

Шахмал түлшний үйлдвэрийг барихдаа төвөөс зайдуу салхины доод талд баримаар юм харагдаж байна лээ дээ . Ойр орчин нь тэр аяаараа нунтаг нүүрс болдог юм билээ . Технологийг нь сайн судлах хэрэгтэй .

dawka

Хайран мөнгө, цаг хугацаа алдах ажил. Улаанбаатарын шахмал түлшний үр дүн ямар байгааг бүгд мэдэж байгаа. Энэ мөнгөөр гэр хорооллын янданг цөөрүүлэх ажилд л зарцуулбал үр дүнтэй дээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу