​БОАЖЯ: Яндангүй арван хороог бий болгоно

​БОАЖЯ: Яндангүй арван хороог бий болгоно

Байгал орчин, аялал, жуулчлалын дэд М.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдлын асуудлаар 32-ын тойрогт байрлах Хэрэглэгчийн хяналтын төвд ажилласан юм. Энэ үеэр тэрээр нийслэлийн төв хэсэгт байрлах арван хороог хийн түлшинд шилжүүлж, яндангүй хороо байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр, “Сайжруулсан түлш бол богино хугацааны шийдэл. Дунд хугацааны шийдэл бол хийн түлшинд шилжих юм. Дэлхийн жишиг ч ийм байгаа. Тиймээс Улаанбаатарчууд хотынхоо төвд утаагаа уугиулдаг байдлыг халж, яндангүй хороодыг бий болгоно. Мөн эдгээр хороодыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна. Сайжруулсан түлшнээс хийн түлшинд хотын төвийн хороодыг шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Энэ бол хоёр дахь шатны арга хэмжээ. Гурав дахь шат бол орон сууцжуулах шийдэл байгаа. Хийн түлшинд шилжихтэй холбогдуулаад хийн түлш хэрэглэдэг машинуудад түлш өгдөг шатахуун түгээгүүртэй адилхан хийн түлшний колонкуудыг гэр хорооллын бүсэд байгуулна. Цаашилбал, хийн түлш хэрэглээнд бүрэн нэвтэрвэл айл өрхүүдэд тодорхой хэмжээнд үнэгүй юм уу, хөнгөлөлттэй үнээр хийн түлшийг нийлүүлнэ” гэлээ.

Мөн Улаанбаатар хот салхины аманд байрладаг гэх судалгаа хийгдэж байсан. Энэхүү судалгааны хүрээнд тус арван хороог хийн түлшинд шилжүүлэхээр болсон байна. Эдгээр хороодын бүрэн яндангүй болгоход гурван жилийг зарцуулах аж. Учир нь, иргэдийн хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах гэх олон ажлууд байгаа юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу