ЭМГ: Ковид-19, томуу, амьсгалын замын синцитиал вирус халдвар нэмэгдэж байна

ЭМГ:  Ковид-19, томуу, амьсгалын замын синцитиал вирус халдвар нэмэгдэж байна

Сүүлийн хоёр жилд томуу ба томуу төст өвчлөл дэгдээгүй, сүргийн дархлаа суларсан, иргэд амны хаалт зүүх, гар угаах хэвшлээ сулруулж байна. Үүний улмаас ковид-19, томуу, амьсгалын замын синцитиал вирус зэрэг халдвар дэлхий даяар огцом нэмэгдэн “Гурвалсан халдварт өвчин” гэж хамтатган нэрлэж буй. Өвчний хяналтын төвүүдийн мэдээлснээр RSV-ээр эмнэлэгт хэвтэх түвшин өмнөх жилүүдээс 10 дахин их байгаа аж. Иймд халдвар хамгааллын дэглэм чандлан сахиж, олон нийтийн газраар явалгүй гэртээ байж, дархлаагаа тогтмол дэмжихийг ЭМГ-аас зөвлөлөө.

Өнөөдрийн байдлаар (01 сарын 10) БОЭТ-ийн хүүхдийн тасагт нийт 132 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээнд амьсгалын замын цочмог халдварын шалтгаант 10 хүүхэд (0-4 нас) байна.

2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 08 хүртэлх 7 хоногт хүүхдийн хүлээн авах, амбулаториор 726 хүүхэд үзүүлсний 561 (77.2%) нь амьсгалын замын шалтгаант үзлэг эзэлсэн.

Tомуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээгээр аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний #АЛАГ_ЦООГ_ДЭГДЭЛТ-ийн түвшинд байна.

БОЭТ-ийн вирус судлалын лабораторид 35 сорьц шинжилгээ хийхэд 10 сорьцод томуугийн А (Н1N1), В вирус илэрсэн байна.

Энэхүү вирус уушгины хатгалгаагаар хүндэрдэг тул эцэг эхчүүд гэрийн асаргаа сувилгааг онцгой анхаарахыг хүүхдийн эмч нар анхааруулж байна.

Дархлааг дэмжих энгийн дадал:

  • Хангалттай нойр авах – 7-9 цаг бүтэн нойр авах
  • Эрүүл хүнс хэрэглэх- “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой 
  • Амин дэм уух – С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй
  • Тогтмол агаар сэлгэлт хийх, 15 мин тутамд агаар сэлгэлт хийгээрэй
  • Тогтмол халуун бүлээн ус уух
  • Дасгал хөдөлгөөн хийх- өдөрт 10,000 алхам алхах 
  • Тайван байх. Стресст автах нь таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөтэй
  • Хорт зуршлаас татгалзах. Архи, тамхи нь дархлаа бууруулахаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу