Б.Жавхлан: 1,072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард хуваарилахаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл авсан

Б.Жавхлан: 1,072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард хуваарилахаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл авсан
Мэдээг сонсох
0:00 0:00
play_arrow

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Энэ үеэр Эрдэнэс Тавантолгойн 1,072 хувьцааны ногдол ашгийн тухай сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр "УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл иргэдэд ногдуулсан байгаа хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмэгдүүлж өгье гэж яриад байгаа.

Ногдол ашиг олгох нь компанийн тухай хуулиар зохицуулагдана. Компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ногдол ашгийг хуваарилна.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлж буйгаар УИХ дээр энэ асуудал яригдахаас өмнө төлөвлөж байснаар 4,5 дугаар сард ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн байгаа юм билээ. Нэмэгдэх, хасагдахыг компанийн зүгээс тодорхой хэлэх байх" гэсэн мэдээллийг өглөө.

2020 онд Монгол Улсын иргэд "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашгийг авсан. Ингэхдээ нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцон 1,072 хувьцаатай иргэд 86,832 төгрөгийн ногдол ашиг хүртэж байв.

Эх сурвалж: ikon.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу