УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2020-2022 онуудад Орхон аймагт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд...

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тойргийнхоо иргэдээс ирсэн санал, хүсэлтийг харгалзан үзсэний дүнд Боловсрол, Эрүүл мэнд, Төрийн үйлчилгээ болон Жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн салбаруудад түлхүү анхаарал хандуулан ажиллаа.Тодруулбал

1. Боловсрол 3 тэрбум төгрөг.

2. Эрүүл мэнд 900 сая төгрөг.

3. Төрийн үйлчилгээ 1,8 тэрбум төгрөг.

4. ЖДҮ 6,5 тэрбум төгрөг.

5. Смарт Эзэд хөтөлбөр. хүрээнд 800 сая.төгрөг

6. 2023 онд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулган, ажил хэрэг болгожээ.

ОРХОН АЙМГИЙН 2022 ОНЫ ТӨСӨВ ӨМНӨХ ОНООС 16 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ БАТЛАГДСАН

Улсын их хурлын гишүүн бол ард түмний дуу хоолой, тэднийг төлөөлж төр түших нэгэн юм. Тиймээс ч сонгогдсон тойрогтоо төсөв батлуулах амаргүй ажлыг даадаг. 2021 онд Монгол улсын төсвийг 1.5 их наяд төгрөгөөр баталсан. Үүнээс Орхон аймагт 129.3 тэрбум төгрөгийг хуваарилж байсан. Харин 2022 онд улсын төсөв 2.5 их наяд төгрөгөөр батлагдсанаас Орхон аймагт 155.7 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн юм.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧИД АЙМГИЙНХАА ЭДИЙН ЗАСГИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Энэ ажлын хүрээнд 11 төрлийн 190 тоног төхөөрөмжийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдэдээ гардуулан өглөө. Тодруулбал, трактор, хадагч, преслэгчийн хамт, евро эко хашаа, модны машин, шахмал түлш, төмөр, сүү сүүн бүтээгдэхүүн, мах бэлтгэх, шуудай боловсруулах тоног төхөөрөмжүүдийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт Хүнс хөдөө аж ахуйн газартай ашиглалтын гэрээний үндсэн дээр олгосон юм. Ингэснээр Орхон аймагт нийт 600 ажлын байр нэмэгдэж байгаа юм. Мөн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа тэлж, Орхон аймгийн эдийн засагт үр нөлөө үзүүлэх, сайн чанарын түлш, мод болон төмөр эдлэл үйлдвэрлэж аймгийнхаа хэрэглээг бүрэн хангах боломжтой болж буй. Түүнчлэн төслийнхөө хүрээнд өрхийн тариалан эрхэлдэг иргэддээ зориулж хүлэмж олголоо. Нийт 150 өрхөд хүлэмж гардуулахаас эхний ээлжид Баян-өндөр, Жаргалант сумын 60 өрхөд хүлэмж өгөөд байна.

ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИНЭЧЛЭХ АЖИЛД 900 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЛАА

 За: ОРХОН АЙМГИЙН 107 МЯНГА ГАРУЙ ИРГЭДЭД ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛДЭГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД 900 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ 17 ТӨРЛИЙН 170 ГАРУЙ НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ. ИНГЭСНЭЭР ОРХОН АЙМАГТ ТЭРГҮҮЛЖ БУЙ ӨВЧЛӨЛҮҮД БОЛОХ ЗҮРХ СУДАС, АМЬСГАЛЫН ЗАМ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ, БЭЛГИЙН ЗАМ, ШЭЭСНИЙ ӨВЧЛӨЛИЙГ ЭРТЛЭН ОНОШИЛЖ, ЭМЧЛЭХЭЭР БОЛЖ БАЙГАА ЮМ. ТҮҮНЧЛЭН ИРГЭД ЗААВАЛ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД ОЧИЖ ЦАГ ХУГАЦАА АЛДАХГҮЙГЭЭР ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭСЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АВЧ БАЙНА.

2500 ШИНЭ АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОВ

"Шинэ ажлын байрны төлөө" улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн жижиг, дунд, бизнес эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өндөр суманд “Жишиг баг” болон “Жишиг эко баг” төслийг хэрэгжүүллээ. Тус 2 төслийн хүрээнд 15 төрлийн 1310 ширхэг тоног төхөөрөмжийг 328 иргэн аж, ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгч нарт 10 багц болгон гардуулан өглөө.. Уг төсөл хэрэгжсэнээр 2500 ажлын байр шинээр бий болох нөхцлийг бүрдүүллээ.

ОРХОН АЙМГИЙН 100 МЯНГА ГАРУЙ ИРГЭДЭД ЦАХИМ ШИНЭЧЛЭЛЭЭР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ ХҮРГЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

Энэ хөтөлбөрөөр 24 багийн төвүүдийг цахим тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Тухайлбал, гэр хорооллын 12 баг, Жаргалант сум, Баян-Өндөр сум, Аймгийн Засаг даргын тамгын газарт хувилах төхөөрөмж, сервер, суурин компьютер, хэвлэх төхөөрөмж, цахим сургалтын төхөөрөмж, сүлжээний тоног төхөөрөмж, програм хангамж гэх мэт нийт 27 төрлийн 688 ш техник хэрэгслээр бүрэн хангасан. Эхний ээлжид гэр хорооллын 12 багийн иргэний танхимыг тохижууллаа. Ингэснээр төрийн үйлчилгээ авч чадахгүй байсан иргэд багийнхаа байранд ирж өөрт хэрэгтэй үйлчилгээгээ шуурхай авах боломж бүрдсэн юм.

БАГШ НЭГ БҮРТ ТАБЛЕТ, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ОЛГОЛОО

Энэ төслийн хүрээнд боловсролын салбарын нийт ажилтнуудыг цахим тоног, төхөөрөмжөөр хангах ажилд Улсын Их Хурлын гишүүний хувиар 2022 оны улсын төсөвт 3 тэрбум төгрөг тусгуулсан. Ингэснээр Орхон аймгийн сургуулийн өмнөх боловсролын 425 багшид зөөврийн компьютер, ерөнхий боловсролын сургуулийн 1135 багшид таблет, 20 сургуульд шалгалтын тест засагч машин олголоо. Таблет, нөүтбүүкээр хангагдаж чадаагүй боловсролын салбарын бусад ажилтан болох сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нягтлан, нярав, эмч, бичиг хэрэг, хоол зүйч, ХХТА, МСҮТ гэх зэрэг 330 ажилтанд зөөврийн компьютер олгохоор 2023 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгасан.

Эрдэнэтчүүдийн дуу хоолойг парламентад хүчтэй хүргэнэ!

Улсын их хурлын гишүүн эрх мэдэл, суудлын төлөө биш иргэдийн төлөө ажиллах үүрэгтэй. Тиймээс ч өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн зөв бодлогыг дэмжин, алдаатай буруу бодлогыг шүүмжилж, таслан зогсоох арга хэмжээг авч ажиллах болохоо илэрхийллээ.

Миний бие болон ажлын алба та бүгдээс хууль тогтоомжтой холбоотой болон бусад асуудлаар санал, хүсэлт хүлээн авахдаа үргэлж нээлттэй байна. Орхон аймаг дахь ажлын албаны хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Захиргааны 3-р байр, 301 тоот Утас: 8022-5390 Улаанбаатар хот дахь ажлын албаны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон, 218 тоот, Утас: 9931-4567

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.