4,1 тэрбум төгрөгний өртөг бүхий "ХУРЛЫН ИХ ТАНХИМ" ашиглалтанд орлоо

Мэдээг сонсох
0:00 0:00
play_arrow

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2022 оны төсвийг 2021 онд батлахдаа “Нутгийн удирдлагын ордны хурлын заалыг өргөтгөх, хуучин үйл ажиллагаа явуулж байсан “Нэг цонх”-ны заалыг шинэчлэн засварлах, цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд “Цахим төв” байгуулах ажлыг багтаасан. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Энэ нь улсын хэмжээнд анх удаа манай аймагт хийгдэж байгаа ажил.  Уг өргөтгөлд зоорийн давхар гэж гаргасан бөгөөд тус газарт аймгийн зарим төрийн байгууллагын архив орохоос гадна агуулахын зориулалтаар ашиглах юм байна. Хурлын заалны ажил гүйцэтгэх хугацаа дуусч эхний хэсэг болох хурлын их танхимыг хүлээлгэн өгөхөөр улсын комисс хоёр ч удаа ажилласан бөгөөд зарим зөрчлийг арилгуулах үүрэг өгөгдсөн байна.

2021 оны 11-р сарын 30-нд аймгийн ИТХ хуралдаж, Нутгийн удирдлагын заал болон “Нэг цонхны үйлчилгээ”-г өргөтгөх асуудлыг хэлэлцэн баталсан. Үндсэндээ архив, агуулах, 6-7 оффис өрөө бүхий цогцолбор барилгыг байгуулахаар хурлын хуралдаан дээр шийдвэрлэсэн уг шийдвэрийн төлөөлөгчид 100 хувь гараа өргөөд дэмжсэн гэсэн үг. 2022 он гарсаар тендер зарлагдаж, өнгөрөгч 8-р сараас барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд тендерт ганцхан компани санал ирүүлсэн нь "Тавин лан" ХХК байсан гэв.  Одоогоор хурлын их танхим эхний ээлжинд ашиглалтанд оруулж үлдсэн хэсгүүдийг ажил 2023 онд үргэлжилэх юм. Тухайлбал Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө болон хурлын заалны хооронд тодорхой зай байсныг  ашиглаж, барилгын нүүрийг шилэн фасадтай болгох,  оффис өрөө, шаардлага хангасан архивын өрөөнүүд, “Цахим төв” зэрэг цогц шинэчлэлтүүд хийгдэнэ гэдгийг ЗДТГын дарга Ш.Ганболд тайлбарлав.

ИТХ-ын ээлжит 2023 оны эхний хуралдааны тов зарлагдаж ИТХ-ын төлөөлөгчид зандан модон ширээтэй будаг нь ханхалсан хурлын зааланд шинэ оны анхны хуралдаанаа хийхээр зэхэж буй. Хурлын заалны тохижилт зарим техникийн холболтууд бүрэн хийгдээгүй тэргэнцэртэй иргэдэд зориулсан шат байхгүй зэрэг стандартаа бүрэн хангаагүй зүйлүүд байгааг улсын комисс ажиллах үер шүүмжилсэн бөгөөд гүйцэтгэгч "Тавин лан" ХХК гэрээ дээрээ 3 жилийн хугацаанд гүйцэтгэгч тал гарсан эвдрэл гэмдэл зэргийг засах үүрэг хүлээсэн учир засч залрууд явна гэдгээ мэдэгдсэн байна.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
1
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.