Тодруулга: 260 айлын орон сууцны эхний 3 блок байрууд ирэх 4-р сард ашиглалтанд орно

Тодруулга: 260 айлын орон сууцны эхний 3 блок байрууд ирэх 4-р сард ашиглалтанд орно

5 блок, 260 айлын орон сууц нь 2021-2022 оны орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын томоохон ажлуудын нэг гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар барилгын төслийн нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай эхний гурван блок байрны дотоод заслын ажил эхэлсэн. ИТХ -аар журам боловсруулагдсан мвк үнэ тодорхой болсон ажлын хэсэг байгуулагдсан үндсэндээ иргэдийг орон сууцандаа орох ажил үлдээд буй. Тэр ч утгаараа иргэдийн дунд сар шинийн баярын өмнө ашиглалтанд орох боловуу гэсэн хүлээлт үүсчихсэн хариулт нэхээстэй. Бид энэ удаад 260 айлын орон сууцны ажлын хэсгийг ахлаж буй Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

Асуулт: 260 айлын орон сууц яг хэзээ иргэдээс матеирал хүлээж авах бэ? Журам эцэслэгдэн батлагдсан уу?

А.Түвшинжаргал: Журам батлагдсан одоогоор улсын комисс тухайн барилга дээр ажиллаагүй байна. Барилга бүрэн ашиглалтанд ороогүй байна.Тиймээс бүртгэл матеирал хүлээж авах талаар иргэдэд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн үг.

Иргэдэд журмаа сурталчилах ,таниулан тайлбарлах ажлыг бид хийнэ. Байр ашиглалтанд орж байж энэ ажлууд шат дараатай явагдана. Хөрөнгө оруулалтын тухайд аймгаас 13 тэрбум төгрөгийн санхүүжилт одоогийн байдлаар хийгээд байна. Үндсэндээ 260 айлын орон сууцны бодит зардлыг магадлангаар гаргахдаа 26,4 тэрбум төгрөг гэж эцэслэн гаргасан.Орон нутгийн төсөв хүндэрч байгаа тул төсвөөс уг барилгыг цаашид санхүүжүүлэх боломжгүй тул өөрөөр нь өөрийг нь санхүүжүүлнэ гэдэг байр суурьтай байгаа. Нийтдээ 13 тэрбум төгрөгийн орлого орж байж дараагийн байрнууд баригдах ёстой гэсэн зохион байгуулалт хийгээд явж байна.

Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга Ц.Баяржаргалаас барилгын ажлын явц хэзээ бүрэн ашиглалтанд орох талаар тодрууллаа.

Асуулт: Барилга хэзээ ашиглалтанд орох бэ?  Улсын комисс хэзээ ажиллах бэ? Барилга удааширалтай явагдаж буй шалтгаан

Ц.Баяржаргал: Энэ оны 4-дүгээр сардаа багтаан  ашиглалтад оруулахаар зорьж байгаа 3 блок буюу 156 айлын орон сууцны дотор засал хийгдэж эхэлсэн, гүйцэтгэл 85 орчим хувьтай байна. Барилгын гол  ажил болох гадна дулаан авах, инженерийн шугам сүлжээ татах, дэд бүтэц буюу цахилгааны дэд өртөө, ус дулаан дамжуулах төвийг барьж дуусгасан.

Дулаанаа авчихбал  одоо дотоод заслын ажил руугаа  орно. Гүйцэтгэгч компаний тухайд үлдэгдэл санхүүжилт шаардлагатай байгаа талаар бидэнд санал хүргүүлсэн эхний ээлжинд бид ашиглалтанд орох барилгаа борлуулж байж үлдэгдэл санхүүжилтээ өгнө гэдгээр гүйцэтгэгч компантай тохиролцсон. 260 айлын орон сууцны эхний гурван блок энэ оны 4-р дүгээр сардаа багтаж орох төлөвлөгөөтэй ажиллаж байна.260 айлаас 80 айл нь дахин төлөвлөлтөнд багтсан үлдсэн 160 айлын орон сууцыг худалдан борлуулна.Улсын комисс ажиллах үер бид иргэдэд мэдээлэл хүргээд явна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
3
0
0
2
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /9/

та нар одоо болио 2 сард орно гээд бсан бздээ балайр пмнуудп

яаааг

Ene tgd tureeseer uuriin bolgoh bairdaa orhuu?

Eegii

Tvreesiin bairand bvrtgvvlmeer bna Haan yaj ve medeelel sain avmaar bnaa

Тунгалагтамир Хүрэлчулуун

Ипотекд хамрагдах боломжтой болсон юм уу?

Bayraa

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу