Хот тохижуулах газрын ажилчдын цалин энэ сараас эхлэн 40 хувиар нэмэгдэж байна

Хот тохижуулах газрын ажилчдын цалин энэ сараас эхлэн 40 хувиар нэмэгдэж байна
Мэдээг сонсох
0:00 0:00
play_arrow

Засаг даргын зөвлөлийн хурлаар Цалингийн нэмэгдэл, Хүүхдийн мөнгөний олголт зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 2-нд аймгийн ИТХ-ын хуралдаанаар Нэгжийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн төсөвт байгууллага буюу орон нутгаас цалинждаг төрийн албан хаагчдын цалинг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 40 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

     Үүний дагуу Хот тохижуулах зэрэг орон нутгийн төсөвт байгууллагын ажилтан алба хаагчдын цалин 40 хувиар энэ сарын 1-ний өдрөөс нэмэгдсэн билэ. Харин улсын төсвөөс цалинждаг босоо удирдлагатай төрийн байгууллагуудын цалин нэмэгдээгүйгээс улбаатай цалингийн зөрүү үүсээд байгаа юм. 

Аймгийн удирдлагуудын хувьд төрийн байгууллагын бүх шатны ажилтан алба хаагчдын цалинг адил төвшинд нэмэх байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлсэн.

      Засаг дарга С.Батжаргал “Босоо удирдлагатай  байгууллагуудыг  цалинг нэмэхдээ төрийн байгууллагын бүх шатны ажилтан, албан хаагчдыг хамруулж нэмэх нь зүйтэй. Харин хуулийн ямар боломж байна вэ гэдгийг ажлын хэсгээрээ судалж, тооцооллыг гаргах нь зүйтэй” гэсэн юм.

Тус ажлын хэсгийг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахлах бөгөөд салбар салбарын төлөөллийг оролцуулахаар тогтов. Үүниий дараа аймгийн ИТХ-ын хурлын хуралдаанаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
3
2
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу