Аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон аймаг дэд байрт шалгарчээ

Аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон аймаг дэд байрт шалгарчээ

"Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа.

Судлаач Б.Мөнгөнжигүүр" Аймгуудын өрсөлдөх чадвараар нэгдүгээр байранд Дорноговь аймаг тэргүүлсэн. Харин Орхон аймаг хоёрдугаарт,  Дархан-Уул аймаг гуравдугаарт, Өмнөговь аймаг дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн. Харин Дундговь, Завхан, Булган, Баянхонгор аймаг хамгийн бага үнэлгээ авч удаалсан байна. Шалгуур үзүүлэлтээр эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол Баян-Өлгий, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээг авсан.  Түүнчлэн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр аймаг тус бүрээр харвал нийт гурван аймгийн үзүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн. Тухайлбал Булган, Завхан, Говь-Алтай аймаг юм. Харин үлдсэн аймгууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадаагүй байна" гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
3
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу