Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас гаргасан төлөвөөр энэ сард нутгийн баруун хагаст буюу Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Харин зүүн аймгуудын зарим сумын нутгаар Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Хур тунадасны хувьд Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр бага байх нь. Бусад нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сарын эхний арав хоногт Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай. Сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, ОЖД-аас 1-4 хэмээр хүйтэн. Бусад хугацаанд 1-2 хэмээр дулаан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу