Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 10 минутад Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг аймгийн цагдаагийн газраас шалгахад Lexus маркийн тээврийн хэрэгслээс 3.000.000 төгрөг бэлнээр алдагдсан хэргийг 11 настай, эрэгтэй “С” болон 14 настай, эрэгтэй “У”, 15 настай, эрэгтэй “О” нартай үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд өсвөр насны хүүхдүүддээ тавих хяналтаа сайжруулж баярын өдрүүд дөхөхтэй зэрэгцэн гардаг хулгайн гэмт хэргээс сэргийлж анхаарал болгоомжтой байхыг санууллаа
















СЭТГЭГДЛҮҮД /0/