Цагаанчулуут багт 1200 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг баригдана

Цагаанчулуут багт 1200 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг баригдана

Орхон аймаг, Эрдэнэт хот дахин төлөвлөлтийг эхлүүлээд нэг жил болж байна. Хот дахин хөгжүүлэх хуулийн хүрээнд гурван байршилд хотыг дахин хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

 Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудманд,

Сул чөлөөтэй байгаа газарт орон сууц барих төлөвлөлтийн хүрээнд Их залуу багт 4,2 га талбайд орлогод нийцсэн 500 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.

Өнөөдөр дээрх байршлуудад зөвлөх үйлчилгээний хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдлийг танилцуулах хоёрдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Төлөвлөлтийн хүрээнд Цагаанчулуут багт 1200 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжийг барина. Дахин төлөвлөлтийн төлөвлөгөөнд тусгасаар шат дараатай ажлууд өрнөнө гэв. 

Тус байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах юм.

Харин Их залуу багийн орлогод нийцсэн 500 айлын орон сууцны төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
1
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

bulag bagt ydaxdaa . dulaanii shugam ybsan gazpuudaa .bapilga .opon suutsnii asuudliig ulsaas shiidmeer bainaa .bulag bagt xogjil alga

Altantuya

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу