ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дахинаа хүүхэд, өсвөр үеийнхний 20 хувь нь буюу таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд сэтгэцийн эмгэгийн ихэнх нь хүүхэд, өсвөр насанд илэрч байна.
2019 онд гаргасан “Өсвөр үеийн дуу хоолой” судалгааны тайланд өсвөр насны хүүхдүүдийн 84.2 хувь нь дарамтлуулж шоовдорлуулж байсан. 40.7 хувь нь бусад хүүхэд шоовдорлуулж дээрэлхүүлж байхыг харсан. 37.9 хувь нь өнгөрсөн онд ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан. Хүүхдүүдийн 81.4 хувь хаанаас тусламж авахаа мэдэхгүй байна гэж хариулжээ.
Дээрэлхэж байгаа уг шалтгааны 5.1 хувь нь шашин шүтлэг, 5 хувь нь гэр бүлийн ядуу тарчиг байдал, 11.2 хувь нь насны ялгаатай холбоотой байгаа бол, 1.3 хувь нь ангид шинээр шилжиж ирсэн хүүхдийг дээрэлхэх, 18.3 хувь нь гадаад үзэмжээр ялгаварлан гадуурхах, 3.5 хувь нь хөгжлийн бэрхшээлийн улмаас харин 53.4 хувь нь бусад шалтгаанаар үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг байна.
Үе тэнгийнхний гадуурхалтын талаар сурагчид олон асуудлыг хөндсөн байдаг 7 ангийн сурагч Х.Анужин “Хичээл орж байхад хойноос номоор цохих, үснээс нь чирэх, цүнхийг нь нойлын өрөөний цонхоор шидэх үйлдлүүд болж байсан. Өөр ангиудад хүүхдийг царай зүс, өндөр, намаар нь ялгаварлаж шоглодог тохиолдол болж байсан” хэмээн хэлсэн юм.
Харин төвийн сургуульд суралцдаг сурагчдын тухайд Г. Хонгорзул Мөнгөгүй бол найзгүй болчихдог. Би энэ жил шилжиж ирсэн эхний саруудад дандаа ганцаараа уйлдаг байсан одоо ангийнхаа гурван хүүхэдтэй найзта болсноос хойш сэтгэл санаа өөрчлөгдөж ганцаардаж гадуурхагдах байдлаасаа салсан. Ер нь хүүхдүүд мөнгөгүй байх юм бол найзлахаа болчихдог юм шиг надад санагддаг.
Охидтой цөөн хором ярилцахад тэд сэтгэл зүйн эмзэг олон асуудал үүсдэг тухайгаа дэлгэн ярьж байлаа.Яг өнөөдрийн байдлаар сургуулиуд дээрэлхлийн эсрэг нэгдсэн журамгүй, сурагчид хэн нэгэнд дээрэлхүүллээ гэхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүйгээр дотроо л шаналсаар,айдсаасаа болж заримдаа асуудал улам даамжирсаар байна. Тэд нэг удаа дээрэлхүүллээ гэхэд гэрийнхэндээ хэлэхгүй байх нь элбэг бөгөөд олон дахин давтагдахад л сая нэг ам нээдэг аж. Иймд хүүхдүүдээ үргэлж ажиглаж, ярилцаж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөлөө.Мөн таслан зогсооход гэр бүл, багш нарын хамтын ажиллагаа хамгаас чухал аж.
Бага, өсвөр насандаа дээрэлхүүлж эсвэл дээрэлхдэг байсан нь насанд хүрсэн хойно нь хэрхэн нөлөөлдгийг судалсан олон судалгаа гаднын улсуудад бий. Тэдгээр судалгаануудаас илэрсэн үр дүнгүүдээс дурдвал:
Дээрэлхүүлж байсан хүүхдүүд
- Архаг сэтгэл гутралд орсон
- Сэтгэл түгших эмгэгтэй болсон
- Өөрийгөө байнга дутуу үнэлдэг, өөртөө итгэлгүй болсон
- Ерөнхий биеийн эрүүл мэнд муу
- Байнга ажил сольдог
- Санхүүгийн хүндрэлтэй амьдардаг
- Цөөн найз нөхөдтэй эсвэл найз нөхөдгүй
- Гэр бүлгүй эсвэл нэг харилцаанд удаан байж чаддаггүй.
- Хүнд итгэх чадвар сул нийтлэг шинж илэрчээ.
Дээрэлхдэг байсан хүүхдүүд:
- Асуудлыг хүчирхийллээр шийдэх (Гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэл үйлдэх)
- Архи, тамхи, мансууруулах бодист донтох
- Гэмт хэрэгт холбогдох
- Ажилгүй, орлогогүй байх нь өндөр байгааг ажиглажээ.
Түүнчлэн тухайн дээрэлхлийг хөндлөнгөөс харж байдаг гэрчүүд гэж бий. Тэдэнд сэтгэл зүйд дээрх хоёроос ч илүү хүндрэл үүсэж болдог нь судалгаагаар тогтоогджээ.
Дээрэлхлийг зогсоохын тулд яах ёстой вэ?
"Сургуулийн талаас авч үзвэл энэ нь сургуулийн амжилт, сурлагын үнэлгээтэй нягт холбоотой болохыг судалгаагаар тогтоосон байна. АНУ-ын Виржиниа мужийн 4 дүгээр ангийн 5,400 сурагч, 1500 орчим багшид хийсэн судалгаагаар дээрэлхэл нь сурагчдын шалгалтын оноонд нөлөөлдөг болохыг баталжээ.
Таны хүүхэд шалтгаангүй хичээл таслаад, түүнээсээ болж сурлага муудаад эхэлбэл анхаарлаа хандуулах ёстой байх нь
Түүнчлэн "Бүхий л сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд зөвлөдөг нэг зүйл бол ЯРИЛЦАХ Хүүхдүүдээ хичээлээс нь ирсний дараа, гэр лүүгээ дагуулаад явж байхдаа өнөөдөр хичээл дээр нь юу болсон тухай нь асуу. Хэрэв ямар нэгэн шийдэж чадахгүй асуудал гарвал туслахад бэлэн гэдгээ илэрхийл. Ямар нь асуудал гарвал ээж, аав, ах, эгчдээ хэлээд шийдэж болдог гэдгийг ойлгуулж өгөх нь чухал гэдгийг мэргэжилтэнгүүд зөвлөж байна.
















баярлалаа
гэрэл