Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Эмч” хөтөлбөрийн 2022 оны тайланг хэлэлцлээ. Хөтөлбөр 2 зорилтын хүрээнд 17 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд хэрэгжилтийн дундаж биелэлт 96,9%-тай байна.
Зөвлөлийн гишүүд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээлэл хүргэхэд багийн ажлын албатай хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Алслагдсан багуудад өрхийн эрүүл мэндийн төвийн хүрээмж муу, иргэдийн итгэл үнэмшил бага байгаа нь БОЭТ-ийн ачаалллыг нэмэгдүүлж байна гэсэн юм.
Мөн улс, аймгийн хэмжээнд сувилагч дутагдалтай байгааг анхааралдаа авч, хүний нөөцийн бодлогоо сайжруулж, орон нутагт сувилагчийн мэргэжилтэн бэлтгэх нөөц боломжийг судлах, БОЭТ хувь хүний нууцтай хамааралтай мэдээллийг хадгалагчийн хувьд Мэдээллийн аюулгүй байдлын стандарт нэвтрүүлэхээр судлахыг үүрэг болголоо.
Эмч хөтөлбөр аймгийн ИТХ-ын сонгуулийн хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаанд зургаан жил хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд
Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын 21% нь нийгмийн дэмжлэгт хамрагдсан
БОЭТ ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор 30 ажилтанд орон сууцны байр худалдан авахад 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын 92% нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан
Төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан хувь нийт эмч мэргэжилтний 12,9% байгаа нь өмнөх оноос 0,4%-аар,
Эрүүл мэндийн салбар байгууллагуудын эмч, эрүүл мэндийн ажилтнуудаас боловсролын зэрэгтэй эмчийн эзлэх хувь 11.1% болж өмнөх оноос 0,1% аар,
Мэргэжлийн зэрэг хамгаалсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн 44,4%-аар,
гадаад хэлний мэдлэгийн түвшин дээшлүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтний эзлэх 19,6%-д хүрч 1,2%-аар тус тус нэмэгдсэн эерэг үр дүнгүүд гарчээ.
















СЭТГЭГДЛҮҮД /0/