Жүжгийн тасалбарын үнэ, хэлбэрээсээ эхлээд олны анхаарлыг татаад байсан "Хайрын өртөө" драмын жүжиг Хүүхэд залуучуудын театрын тайзнаа 25 хосод зориулан тоглогдлоо.Театрын тансаг орчинд, хайр дурлалын уур амьсгалыг бүрдүүлсэн нөхцөлд хайртай хүнтэйгээ болзож, утга уянгын бас хөгжилтэй жүжгийг үзэн суугаадаа хосууд итгэж ядан байлаа. Коронагийн хөл хорионоос хойш ийм орчинд, ийм тансаг тохилог, сэтгэл амраасан үдшийг өнгөрүүлж байгаагүй юм байна гэдгээ ч хосууд илэрхийлж байлаа.
Менежментийн хувьд шинэ шийдлийг дагуулсан "Хайрын өртөө" жүжиг эхлэхэд хөнгөн хөгжмийн жаз аянд урт үстэйромантик залуу хайрын дуу эгшиглүүлж, тансаг болоод өвөрмөц ширээнүүдийг үзэгчдийн танхимд засжээ.Сонирхолтой засалттай, өвөрмөц амттай жимсний цуглуулга, бас "Хайрын өртөө" гэж бичсэн зүрхэн хэлбэртэй амтат бялуу гээд л бүхий л хэлбэрээр хайр дурлалыг агуулсан ширээ засчээ.Тасалбар авсан гэр бүлүүдээ гэрээс нь UBCAB хүргэж өгч, мэргэжлийн гэрэл зурагчин тусгайлан зассан орчинд гэрэл зургуудыг авч, амтат вино, мэдээжийн хайрын бэлэгдэл сарнай зочдыг угтан авлаа. Хөгжилтэй, бас сонирхолтой хайрын түүхийг үзэж сонирхох зуур завсарлага авч, дундуур нь амтат коктейлээр дайлж байх юм. 20 цаг 47 минутад эхэлсэн жүжиг 22 цаг 47 минутанд дуусаж байгаа нь бас л гайхалтай...2 цагийн турш хайрын ертөнцөөр аялсан үзэгч хосууд жүжиг дууссан ч заалнаасаа гарахыг хүссэнгүй.Тансаг гоёмсог театрын орчинд тухлан суусан хосууд амтат яриа, жүжгийн уур амьсгалаасаа салахгүй удтал сууж байлаа.Тэднийг гарч ирэхэд орж ирэхдээ авахуулсан жаазтай зураг хүлээж байлаа.Гайхалтай үдшийг аз жаргалтайгаар өнгөрүүлсэн хосууд баяр хөөртэйгөөр театрыг орхин гарлаа.
Нэгэн хэвийн зохиолын дуучид, хошин шогчид, шоунаас хүмүүс залхжээ.Тэд илүү шинэлэг, илүү сонирхолтой бүтээлийг хүсэж байна. Баярлалаа. Хүүхэд залуучуудын театрын хамт олондоо...
















СЭТГЭГДЛҮҮД /0/