Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хувьд батлан даалт гаргаж эхэлснийг Зээлийн батлан даалтын сангаас мэдээллээ. Батлан даалтыг ихэвчлэн хөдөө орон нутагт олгогдох ипотекийн зээлд олгогдох аж.
Тодруулбал, хорин нэгэн аймаг болон УБ хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах юм байна.Орхон аймагт батлан даалтын сангаас нэг иргэн зээл авсан байна.
Урьдчилгаа төлбөрийн батлан даалттай зээлд хамрагдах иргэд нь Зээлийн Батлан Даалтай Сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан арилжааны банкнуудын орон нутагт байрлах салбарт хандан зээлээ судлуулах бүрэн боломжтой.
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хувьд батлан даалт гаргана гэдэг нь урьдчилгааны 60 хувийг төлөхгүй гэсэн үг биш. Харин эргэн төлөлт дээр үнийн дүн нэмэгдэх юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/