Сар шинийн босгон дээр аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшуулав

Сар шинийн босгон дээр аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшуулав

Удамт хурдан хүлгүүдээ улс, аймаг, бүсийн баяр наадмуудад амжилттай хурдлуулсан Баян-Өндөр сумын уяач Ж.Батсуурь, А.Алтангэрэл, Д.Үйлсдэлгэрэх нарт "Аймгийн алдарт уяач” цол тэмдгийг гардууллаа.

Мөн Монгол түмний их баяр наадамд хурдан хүлэг морьдоо унаж, олон удаа айраг түрүү авч наадамчин олноо баясгасан хүүүхдүүдээ “Тэргүүний унаач хүүхэд”-ээр өргөмжилж шагнав.

Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас өндрөөр үнэлж зарим иргэдээ аймгийн ИТХ-ын болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Орхон аймагт зохион байгуулсан өвлийн спортын наадмыг өндөр түвшинд зохион байгуулсан А.Түвшинжаргал даргатай ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлжхамт олноо манлайлан ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулав.

Та бүхэндээ ажил, хөдөлмөр, сурлагын өндөр амжилтыг хүсч, XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Өөрснийгөө бачрлуулж амьтнаар цэнгэсэн хүмүүс шагнал аваад л байдаг юм байна. Жинхэнэ хэдэн малчид чинь цас зуданд зүтгэж байхад энэ хэдэн хүүхэд томгүй зарцалсан юмнууд юун ч сүртэй юм шагнагдлаач гэх шиг

Малчин

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу