“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гээс зорилтот бүлэг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвүүдэд чиглэсэн төлөвлөгөөт ажлуудыг тасралтгүй хийсээр байна. Өнгөрөгч 8 сард “Найдвар”, “Итгэлийн мод” ТББ-ын гадна дотно барилгын засварын ажлыг Япон улсын ” GOOD “ сайн дурын байгууллагын ажилтнуудын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн тухай мэдээг олон нийтэд хүргэж байсан бол Өнөөдөр тус хүрээлэнгийн хамт олон дахин сайн мэдээг дуулгаж байгаан нь “Найдвар” төвийн хүүхдүүдэд тусгайлан зориулсан тэргэнцэр юм. “Найдвар”төв нь байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй ажиллаж байгаа цөөн төвүүдийн нэг бөгөөд тус төвд жилд дунджаар 20-50 гаруй хүүхдүүд сурч хүмүүждэг байна. Тус тэргэнцэр нь хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдэд нэн шаардлагатай асуудлын нэг байсан гэдгийг тус төвийн тэргүүн Г.Ганчимэг онцолж байлаа.Хүүхдүүд төв дээрээ зөвхөн өдөр өнжүүлэх хэлбэрээр бус сурч хөгжих боломжоор хангагддаг учир тэргэнцэртэй болсноор аюулгүй орчинд сурах боломж бүрдэж байгаа юм.
-10°C / -4°C
Эрдэнэт · Цас
















СЭТГЭГДЛҮҮД /0/