Л.Батсүх захиралтай “Бүтлийн Ундарга” ХХК “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор 8 дахь удаагаа шалгарч, шагналаа гардан авлаа.
Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК нь 1996 онд анх байгуулагдсан, эргэлтийн 2150 га талбайтай, жилдээ 950-1100 га талбайд тариалалт хийдэг. Тус компани нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
• Сайн чанарын улаан буудайг нутагшуулан тарьж үржүүлэх
• Төмс, хүнсний ногоог тариалах
• Адуу, үхэр өсгөж үржүүлэх
• Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж нийлүүлэх
• Хадлан тэжээл бэлтгэх
Тус компани нь жилд дунджаар 1000-1100 га талбайд улаан буудай тариалж 4100-5000 тн ургац буюу га-аас 38-52 цн ургац хураан авч байна.
Тус компани 2009, 2010 , 2014, 2015 , 2016, 2018 зэрэг онуудад улсын “Аварга тариаланч хамт олон”-оор өмнө нь долоон удаа шалгарч байсан юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/