Д.Чойжамц: Битүүний өдөр гурван зүйлийг анхаарах хэрэгтэй

Д.Чойжамц: Битүүний өдөр гурван зүйлийг анхаарах хэрэгтэй

Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын ард түмэн, сүсэгтэн олонд зориулж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Ингээд түүний илтгэлээс онцлох эшлэлийг хүргэж байна. 

-Монголын ард түмэн бичин жилийг өнтэй сайхан давж байна. Зуд турхан багатай жил боллоо. 

-Цагаан сар бол Монголын үндэсний том баярын нэг. Цагаан сар, Үндэсний их баяр наадам бол монголчуудын хэн бэ гэдгээ мэдрэх үндэсний том баяр юм. 

-1990 оноос хойш эрх чөлөөгөө баталгаажуулж, бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөө төгөлдөр болсон. Үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэгдэх нь ард түмэн сэргэж байгааг давхар илтгэдэг. 

-Зарим улс Цагаан сараар шинэ жилийнхээ эхний өдрийг тэмдэглэдэг бол Монголчууд хуучин оныхоо сүүлийн өдөр, шинэ жилийн эхний өдөр хоёрыг хамгийн их баяр баясгалантайгаар тэмдэглэдэг. 

-Монголчууд аливаа зүйлийг төгс төгөлдөр бүтээх эртний мэргэдийн сургаалийг дагадаг ард түмэн. Жилийн хамгийн сүүлийн өдөр буюу битүүний өдрийг тэмдэглэж, нарыг төгсгөж байгаа бэлгэдлийг хийдэг.

-Битүүний өдөр гурван зүйлийг хичээх хэрэгтэй. Нэгд, биеэ хичээх хэрэгтэй. Дээл хувцсаа засварлаж, айлд орохдоо дээлээ зассан, малгайгаа зөв төвшинд тавьсан байдалтай айлд битүүлэхээр орно. Хоёрт, хэлээрээ сайн сайхан зүйлийн бэлгэдлийн утгатай үгийг айлд орохдоо хэлдэг. Уужуу, тайван бай. Бие хэл хоёрын хооронд сэтгэл байдаг. Бие, хэл, сэтгэл 3-ын ариун, цэвэр байдлаар хуучин оноо үдэж байгаа юм. 

-Сэтгэлийн бэлгэдэл болгож хөөрөглөдөг . Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл. Хөөрөгнийхөө амсарыг бага зэрэг суллалаад тамхилах хэрэгтэй. Суллаж байгаа нь “би энгийнээрээ сайхан амьдарч байгаа, надад жаргал зовлонгийн тал дээр бэргэх зүйл байхгүй” гэдгийг илэрхийлдэг. Хөөрөг авч байгаа хүн яриагаа үргэлжлүүлж, аж амьдралын аливаа нэгэн зүйлийг ярилцаж болно. Хөөрөгний амсарыг жаахан чангалаад өгчихвөл тухайн айлд гунигтай үйл явдал тохиосныг илтгэдэг. Тиймээс хөөрөгний эзэн яриагаа цэгнэж, аажуу тайван байдалд ордог. Сайхан сэтгэл, эвцлийн бэлгэдэл болгож хөөргөөр тамхилдаг. 

Битүүний өдөр хөөргөдөг ёс нь Өндөр гэгээний үеэс бэлгэдэлтэй. Өндөр гэгээн эвцэж өгөхгүй дайн байлдаан, яриа таарахгүй үед хөөрөглөж, тамхилаж бай гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Тэр үеэс л хөөрөгний ёс журам дэлгэрч, монголчууд хоорондоо эвцсэн байдаг. Тиймээс хэн нэгэнтэй түнжин эвдэрсэн, сэтгэл санаанд юм хийсэн зүйлээ шинэ ондоо авч орохгүй гэж битүүний өдөр хөөрөглөдөг. Шинэ жилд орохдоо “сэтгэлийн ямар нэгэн хиргүй боллоо шүү” гэсэн эвцэл найрамдлын бэлгэдэл болсон уламжлал юм. 

-Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр зочноо дайлдаг номтой. Гэрээ цэвэрлэж, идээ будаагаа сайхан засна гэдэг тухайн зочны харах мэдрэхүйд барьж буй бэлэг. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна. Удаах нь чихэнд өргөх өргөл. Бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж, дуу хуур эгшиглэх нь сонорт өргөж буй бэлэг юм. Аманд нь сайхан амт өргөдөг. Айлд ороод идээнд хүрэхдээ амьтны амь ороогүй цагаан зүйлээс эхэлж хүртдэг. Дараагийнх нь хамарт өргөж буй үнэр. Сайхан үнэрт ямар ч хүний сэтгэл баясдаг. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
1
1
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу