"Баян-өндөр" сумын засаг дарга Б.Баасансүрэнгээс Хөрш зэргэлдээх Булган аймгийн сумдуудаас олгох газартай холбоотой асуудлаар тодрууллаа.
-Зэргэлдээх сумдын газар олголтын талаар мэдээлэл өгөхгүй юу?Энэ оноос эхлэн Булган аймгийн Сэлэнгэ сумаас манай аймгийн иргэд газар өмчлөж авах боломжтой гэсэн 1000 иргэнд олгох боломжтой гэсэн уг асуудалд мэдээлэл өгөхгүй юу?
-Сэлэнгэ сум, Баян-Өндөр сумын газар олголтын тухайд Баян-Өндөр сум тухайн сумын дотоод асуудалд оролцох боломжгүй тул иргэд хувиараа хүсэлтээ өгч, шийдвэрлүүлэх боломжтой.Олон жил хүсэлт өгсний үндсэн дээр энэ оноос эхлэн газар зааж өгч олголт хийгдэхээр яригдсан юм бол бий.
-1000 орчим айлд газар олгох боломжтой гэсэн үг үү?
-Дэд бүтцийн байгууллагууд, ажилтан, албан хаагч 5, 10 хүн гээд явахаар 1000 гэдэг нь өөрөө бага тоо.Ямартаа ч 1000 иргэнд олглх газрын төлөвлөгөө байгаа гэж тооцоолсон байх.
-Орхон аймаг, Баян-Өндөр сумаас хэдийд хүсэлт өгсөн бэ, хэдий хугацааны дараа энэ газрын асуудал шийдэгдэж байна вэ?
-2018, 2019 оноос хойш өгч байгаа санал. Булган аймгийн зэргэлдээх сумд болох Бугат, Орхон Хангал сумдад хүсэлтээ байнга өгсөөр ирсэн. Саяхан 01-р сард Хангал сумын холбогдох удирдлагуудтай уулзахад “Ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу авсан. Орхон сумын тухайд 2023 онд 200 газар шийдвэрлэхээр болсон. Одоогийн байдлаар иргэдээс 800 орчим хүсэлт ирээд байна. Энэ олголтын тал дээр “Хэнийг нь хэн гэж шийдвэрлэх вэ, боломжгүй” гэдгээ хэлсэн.
-Газрын гэрчилгээний захирамж нь тухайн сумаар гарах уу?
-Булган аймгийн Сэлэнгэ сумын нэр дээр гарна.
-Нэмэлт нэг асуулт байна. Манай аймгийн иргэд газраа худалдаж авах уу, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар авах уу?
-Тухайн иргэн өөр байршилд газар эзэмшсэн болон өмчилсөн байвал тухайн газрыг худалдаж авах юмуу түрээслэх зарчмаар явна. Хэрэв тухайн иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт газар өмчилж, эзэмшээгүй бол үнэ төлбөргүй газар авна. Газартай хүн очоод газар авах хүсэлт гаргавал тухайн иргэн заавал төлбөр төлнө.
















duraaraa yum yrix yum selenge sum maani irgeddee ch ajiliin bair dutmag baidag tiim bxd daxiad 1000 xvn irxed naad zaxiin ene ter asuudluud ch ix garax baix daa
ingetiin irgen