Орхон аймаг: Босоо удирдлагатай төрийн байгууллагын алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 12 тэрбум төгрөг шаардлагатай

Орхон аймаг: Босоо удирдлагатай төрийн байгууллагын алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 12 тэрбум төгрөг шаардлагатай

Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 2-нд аймгийн ИТХ-ын хуралдаанаар Нэгжийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн төсөвт байгууллага буюу орон нутгаас цалинждаг төрийн албан хаагчдын цалинг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 40 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Хот тохижуулах зэрэг орон нутгийн төсөвт байгууллагын ажилтан алба хаагчдын цалин 40 хувиар 2-р  сарын 1-ний өдрөөс нэмэгдсэн.

Харин улсын төсвөөс цалинждаг босоо удирдлагатай төрийн байгууллагуудын цалин нэмэгдээгүйгээс холбоотой  цалингийн зөрүү үүсээд байгаа уг асуудлыг шийдвэрлэх үүднээс ажлыг хэсэг байгуулсан бөгөөд уг асуудалтай холбоотой ИТХ-д оруулж хэлэлцүүлэхээр тооцоо судалгаа хийгдэж буй талаар Засаг даргын орлогч А.Түвжинжаргал өнөөдөр товч тайлбар хийсэн юм. 

Цалин нь нэмэгдээгүй босоо удирдлагатай байгууллагуудын бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд  одоогийн байдлаар 12 тэрбум төгрөг шаардлагатай байна гэв.Тухайлбал сургуулийн төв ангилалд 484  СӨБ төв ангилалд 403 төрийн тусгай албанд -275,ТТА -36  ТЗ-275,ТҮ-270 зэргээр 3197 төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 

Одоо бидний нөөц боломжийн тухайд ТЗ ангилалын 275,ТҮ ангилалын 270 нийт 581 албан хаагчын цалинг нэмэхэд 2,3 тэрбум төгрөгний эх үүсвэр яригдаж байна. Төсвийн тодотгол хийгдэж байж олгох ажил яригдана. Аймаг орон нутгийн тухайд сангийн яаманд удаа дараа хүсэлт явуулсан. Хуулийн заалтын тухай аймаг орон нутаг цалингийн нэмэгдэл хариуцах гэсэн зүйл заалт бол байхгүй. Бид зохицуулалт хийж төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан олгох байдлаар судлаж байна. 

Аймгийн удирдлагуудын хувьд төрийн байгууллагын бүх шатны ажилтан алба хаагчдын цалинг адил төвшинд нэмэх байр суурьтай байгаа.

Тиймээс ажлын хэсэг байгуулж хууль эрх зүйн хүрээнд боломж юу байгааг судалж, тооцоо судалгаа хийснээр Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэнэ. Уг цалингийн нэмэгдэлтэй холбоотой асуудал шийдэгдсэн тохиолдолд 2024 оны 1-дүгээр сараас эхлэх боломжтой гэв. 

 

 

Засгийн газар өнгөрсөн жил боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн олон шатлалыг халж нэг шатлалтай болгосон. 2023 оноос эхлэн  төрийн захиргааны олон шатлалыг халж, нэг болгоно. Өөрөөр хэлбэл ТЗ-ийн зэрэглэл бүр дотроо 1-5 (зарим нь 3) шатлалтай байсныг болиулж хамгийн өндөр буюу 5-аар шатлалаар бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Ингэснээр үзэмжээр цалин тогтоодог систем үгүй болно.

 Орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэнд, соёл, боловсролын салбарын албан хаагчид 10-20 хувийн орон нутгийн нэмэгдэл авдаг. Харин орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид ийм нэмэгдэл авдаггүй. Иймд орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг улсын төсвөөс олгодог болно. Энэ нэмэгдлийн хувь хэмжээг 100 хүртэл хувьд хүргэх эрхийг орон нутагт нь олгоно. Үр дүнд нь орон нутагт ажиллаж байгаа 12 мянга орчим төрийн захиргааны албан хаагчдын цалин 20-100 хувиар нэмэгдэж, тухайн албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ.4. Ирэх 2024 оны 1 сарын 1 өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнээс доош цалин авч байсан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 550.000 төгрөгөөс дээш болгож нэмэгдүүлнэ.

Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор бүх төрийн албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жилээс нь хамааруулан олгодог болсон. Тухайлбал, 6-10 жил ажилласан бол 5 хувь, 11-15 жил ажилласан бол 10 хувь, 16-20 жил ажилласан бол 15 хувь, 21-25 жил 20 хувь, 26 ба түүнээс дээш жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авч байсан. Энэ байдлыг өөрчилж, төрийн албан хаагчийн төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болно. Өөрөөр хэлбэл төрийн албанд ороод 5 жил ажиллаж байж анхны нэмэгдлээ авдаг байсан бол одоо 2 дахь жилээсээ нэмэгдлээ аваад явдаг болно.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу