Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймгийн салбар зөвлөлөөс “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийн баярын хурлаа өнөөдөр зохион байгуулж, салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлаа гишүүддээ тайлагналаа.
Монгол улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч улс төр нийгэм, салбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй, оролцоо бага байгаа нь бид хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, эмэгтэйчүүдийн дэмжих, идэвхжүүлэх зүй ёсны шаардлага байгаагийн илрэл билээ. Тиймээс ч Орхон аймгийн ИТХ-ын найм дахь бүрэн эрхийн хугацаанд анх удаа Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн эрх, хөгжил–өнөөгийн байдал”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” зэрэг чадавхжуулах сургалт нөлөөллийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Орхон аймгийн статистик мэдээллээр Хөдөлмөрийн насны 56 мянган хүн ажил, хөдөлмөр эрхэлж байгаагийн 48 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд хүнс, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ бусад салбарт ажиллаж, улс, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/