БОЭТ: Хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн уушгины хатгаа буурахгүй байна

БОЭТ: Хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн уушгины хатгаа буурахгүй байна

Арванхоёрдугаар сард томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж улсын хэмжээнд гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтэд хүрээд байна. Өвчлөл буурахгүй байна. Амбулаториор хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 16 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 35 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөлийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 5-6 хувиар нэмэгдсэн. Томуу, томуу төст өвчнөөр амбулаторид хандаж байгаа иргэдийг насны бүлгээр авч үзвэл 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байх бөгөөд үүн дотроо 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Эмнэлэг хэвтэн эмчлүүлэгсдийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд, үүн дотроо 80 орчим хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна.

Энэ жилийн хувьд вирусийн улирлын томуугийн үүсгэгч буюу H1N1, H3N2 вирус давхар эргэлтэд орж хүн амын дунд томуу, томуу төст өвчнийг зонхилон үүсгэж байна. Үүний хажуугаар хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын синтицаль вирусээр халдварласан хүнд хэлбэрийн уушгины хатгаа их байна. Энэ вирус нь бага насны хүүхдүүдийн өвчлөлийн гол шалтгаан болж байна.БОЭТ-ийн Хүүхдийн тасаг ачаалал нэмэгдэж хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо өндөр байна. Цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт өндөр байгаа тул хэрвээ таны хүүхэд шинж тэмдэг илэрсэн бол цэцэрлэгт нь явуулахгүйгээр эмчлэж эдгээх хэрэгтэй байгаа юм. 

Улирлын томуугийн вакцин хийгдэж байгаа. Томуу, томуу төст өвчнөөс, улирлын томуугаас бага насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс болон 65-аас дээш настай хүмүүсийг хамгаалах арга нь томуугийн вакцинд хамрагдах байдаг. Иргэд томуугийн вакциндаа хамрагдаж амжаагүй байгаа бол харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандаж вакцинаа хийлгэхийг уриалж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу