БОЭТ: Машинд амаржсан эх, нярайн бие сайн байгаа

БОЭТ: Машинд амаржсан эх, нярайн бие сайн байгаа

Эмнэлгээс өгсөн мэдээллээр “Машинд амаржсан эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Тухайн эмэгтэйн давтан төрөлт. Үүрээр ирсэн ч эмч төрөх болоогүй байгаа учраас буцаасан. Гэхдээ ус нь гарч буцах замдаа төрсөн. Бид машинд төрсөн гэх мэдээллийг авсан даруйдаа яаралтай тусламж үзүүлсэн. Одоо эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэв.

Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган: Гэрийн төрөлт гаргахгүйн тулд жил бүр бид хичээн ажиллаж байгаа ч өнгөрсөн 2022 онд таван эмэгтэй гэртээ амаржсан. Гэрийн төрөлт бол огт гардаггүй зүйл биш гэдгийг нэг талаас тайлбарлах хэрэгтэй.  Анхны төрөлт 8-16 цаг өвдөж байж төрдөг. Давтан төрөгч найман цаг өвдөж төрдөг. Жирэмсэн эхчүүд эхнийхээ төрөлт дээр удаан өвдөж төрсөн учир дараагийн төрөлт дээр мөн удаж төрнө гэсэн бодлоос болж гэртээ удаан байх тохиолдол гардаг.  Энэ дээр хаана хаана аа  анхаарах хэрэгтэй. Мөн өрхийн эмч, хяналтын эмчийнхээ зөвлөгөөг сайн дагах, хяналтандаа тогтмол орж байх нь маш чухал асуудал.Эмэгтэйчүүд маань эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх ойлголт мэдээлэлтэй байхыг зөвлөмөөр байна.Дээрх тохиолдол гарсанд маш их харамсаж байна. Ар гэрийнхэн болон, иргэдээсээ уучлал хүсч байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу