ГХУСАЗСЗ-өөс Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, мэдээлэл өглөө

Мэдээг сонсох
0:00 0:00
play_arrow

Орхон аймгийн ГХУСАЗСЗ-өөс Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, мэдээлэл өглөө.

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зорилгоор #АНЗААР арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээг 2023.03.06-2023.03.08-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж, 37 байгууллагын 1846 ажилтан албан хаагч хамрагдсан юм.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр насны хүүхдүүд холбогдох тохиолдол улсын хэмжээнд их байгаа ч эцэг эх, асран хамгаалагчид энэ төрлийн гэмт хэргийн талаар ойлголт мэдээлэл бага байгаа юм. Тиймээс хүүхдээ #АНЗААРАХ, тэдэнд тавих хяналтаа сайжруулж байхыг сануулан уг арга хэмжээний хүрээнд мэдээлэл өгч байгаа юм. Уг арга хэмжээ энэ сарын 15,16-нд дахин Эрдэнэт хотод зохион байгуулагдах бөгөөд энэ чиглэлийн сургалт мэдээлэлд эцэг эхчүүдийг идэвхтэй оролцуулах үүргийг Орхон аймгийн ГХУСАЗСЗ-өөс сургуулийн захирлуудад өглөө.

Мөн ГХУСАЗСЗ-өөс сургуулийн захирлуудтай байгуулсан хариуцлагын гэрээний биелэлтийг эрчимжүүлэх үүрэг өгч, Орхон аймагт зохион байгуулагдсан “Охидын чуулган”-аас гарсан уриалгыг танилцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
1
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.