10C°/22C°
Бага зэргийн бороо
Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшсан ААН-д 500 сая хүртэл,хувиараа бизнес эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн 1%-ийн хүүтэй Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй зээлийг 5 жилийн хугацаанд олгоно.
Тус зээлийн нийт хэмжээ нь арилжааны банкуудын эх үүсвэрээс 110 тэрбум төгрөг бөгөөд арилжааны банкны хүүг 17%-иар тооцож ЗГ-аас 16%-ийн хүүгийн татаасд олгохоор төлөвлөн 2023 оны төсөвт тус зээлийн татаасд зориулан 12.9 тэрбум төгрөгийг тусгаад байна.
Зээл олголтыг энэ сард багтаан эхлүүлэхээр арилжааны банкуудтай ажиллаж байна.
Зээл олголт эхлэх хугацаа болон хаанаас авах, ямар материал бүрдүүлэх мэдээллийг тун удахгүй оруулна. Эх сурвалж: Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
СЭТГЭГДЛҮҮД /0/