Зургаадугаар сарын 1-нээс эхлэн иргэд цахим паспортоо уншуулан хилээр нэвтэрнэ

Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар" Өнөөдрөөс цахим гадаад паспорт олгох ажил албан ёсоор эхэлж байна. Улмаар Монгол Улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын "ИКАО" нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноор элсэн ороод байна. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг манай улсын иргэн бүр ашиглах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү цахим гадаад паспорт нь чиптэй учраас олон улсын нисэх буудал, хил гааль дээр түргэн шуурхай нэвтрэх боломжтой болно. Иргэд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахим паспортоо уншуулан хилээр нэвтрэх боломжтой болно. Шинэ паспорт 48 хуудастай бөгөөд хуудас нь төрийн тахилгат уул, улаан номд орсон амьтдын зурагтай. Нууцлалын бүх шаардлагыг хангасан тул зураг солих, нэр хуурамчаар үйлдэх зэрэг ямар ч боломжгүй. Монгол Улсад цахим паспорт унших төхөөрөмжийг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд суурилуулна. Улмаар цаашид бүх шалган нэвтрүүлэх хэсэгт шат дараатай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн иргэд заавал шинэ паспортыг авах шаардлагагүй бөгөөд өмнөх паспортоо ашиглаж болно" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.