Зарлал: Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материал авч эхэллээ

Зарлал: Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материал авч эхэллээ

 Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материалыг 2023.03.13-2023.03.28-ны өдөр хүртэл Нутгийн удирдлагын ордны 318 тоот өрөөнд хүлээн авна.

Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэн нь

• Сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй

• Ял шийтгэлгүй

• Ашиг сонирхлын зөрчилгүй

• Орхон аймагт сүүлийн 5 жил оршин сууж байгаа

• Оршин суух бүртгэлтэй иргэн байх шаардлагатай юм.

Бүрдүүлэх материал

1. Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/

2. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хуудас

3. Ял шийтгэгдсэн эсэх талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

4. Оршин суугаа газрын тодорхойлолт

5. Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг материалыг ажлын өдрүүдэд 08:00-12:00, 14:00-18:00 цаг хүртэл хүлээн авна. /Тодруулах зүйлсээ 7035-8539 дугаараас лавлах боломжтой/

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу