10C°/22C°
Бага зэргийн бороо
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, дуучин Д.Болд нарт тусгай хамгаалалттай бүсэд газар олгосон гэх баримт бичиг цахим сүлжээнд тавигдаад буй.
Энэ талаар өнөөдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс сэтгүүлчид тодруулахад “Сайдаар томилогдсоноосоо хойш АТГ-аас комиссар шилжүүлэн ажиллуулдаг. Бүх газар тухайн бичигтэй холбоотой асуудлыг хянадаг.
АТГ-аас ирсэн мөрдөгчийн мэдэгдлийн дагуу 313 газрыг хуульд нийцүүлж өөрчилсөн.
Хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй мөртлөө газар нь тухайн иргэний нэр дээр биш тохиолдолд бид газрын татвартай холбогдуулан нийцүүлэх арга хэмжээг авсан.
Д.Болдтой холбоотой асуудлыг сайн мэдэхгүй байна. Хэн гэдэг этгээдтэй холбоотойг мэдэхгүй. Бидний хувьд материал бүрдүүлэхээс авхуулаад иргэн Дорж байна уу, Болд байна уу хамаагүй материал нь хуульд нийцэж байгаа асуудлыг л хөнддөг.
Газар, наймаатай холбоотой асуудал байгаа бол АТГ-т өгч, шалгуулж болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газрыг зөвхөн ашиглах зориулалттай. Бэлэглэлийн харилцаа явагддаггүй” гэв.
СЭТГЭГДЛҮҮД /0/