Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, эрүүл мэндийн байдал нь маш хүнд, ухаан оролгүй 12 хоног ГССҮТ-д эмчлүүлсэн. Хүү эрчимт эмчилгээний 13 дахь хоног дээрээ биеийн байдал дээрдэж амьсгалын аппаратаас гарсан юм.
Гэвч хүүд гадагшаа явж, эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн учир Турк улсад эмчлүүлэх 100 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа талаар аав М.Цогтбаатар нь мэдэгдэл хийсэн.
Тэгвэл одоогийн байдлаар хүүг эмчлүүлэхэд шаардлагатай 100 сая төгрөгийн 40 орчим хувь нь цугларчээ. Хандив бүрэн цугларч, эмчилгээ хийлгэх боломжтой болонгуут Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хүүг Турк улс руу хүргэх юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
















СЭТГЭГДЛҮҮД /0/