Борооны улирлаас урьтаж гэр хорооллын үерийн далан, суваг шуудууг сэргээн засварлана

Борооны улирлаас урьтаж гэр хорооллын үерийн далан, суваг шуудууг сэргээн засварлана

Үер усны аюулаас урьдчилэн сэргийлэх ажлын хүрээнд өнөөдөр Дэнж, Даваат, Яргуйт, Их залуу зэрэг зургаан багийн үерийн усны далан, суваг, шуудууны нөхцөл байдалтай танилцаж, сэргээн засварлах үүрэг чиглэлийг мэргэжлийн байгууллагуудад газар дээр нь өглөө.

Урин цаг ирэхтэй зэрэгцэн дээрх багуудад шар усны үерын улмаас гудамжид шавар намаг үүсч орц, гарц хаагдан гудам хооронд зорчиход хүндрэл үүссэн хэд хэдэн газар байна.

Тухайлбал, Баруун Дэнжийн VI, Зүүн Дэнжийн V гудамд үүссэн намагт арга хэмжээ авах, мөн Дэнж багийн Эко хорооллын дээврийн засварт шаардлагатай төсөв, тооцоог гаргаж, засварын ажлыг эхлүүлэх, Яргуйт, Даваат багийн байрны чанх урдах үерийн суваг дээгүүр гүүрэн гарц хийх, Их залуу багийн Баруун задгай 19 дүгээр гудамны үерийн даланг сэргээн засварлах зураг төсвийг ойрын хугацаанд боловсруулж, танилцуулан арга хэмжээ авахыг Хотын захирагчийн алба болон бусад байгууллагад даалгалаа.

Гэр хорооллын нутаг дэсгэрт үерийн усыг дамжуулан зайлуулах 72,8 км урт суваг шуудуу бий. Борооны улирал эхлэхээс өмнө үерийн далан, суваг шуудууг бүгдийг нь сэргээж үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

Харин иргэд Та бүхэн ахуйн хог хаягдлаа үерийн далан, суваг шуудуунд бус зориулалтын цэгт хаяна уу.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу