Cэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх төвтэй болно

Cэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх төвтэй болно

ХХҮГ-ын дэргэдэх Ахмадын сувилалын үйл ажиллагааг “ЭБИС” сэргээн засах клиникт шилжүүлэн “ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засалтын төв” болгох саналыг өнөөдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр манай аймаг сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь нэг доор үзүүлэх боломж бүрдэж байна.

“ЭБИС” сэргээн засах клиник нь өдрийн сэргээн засах клиникийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг бөгөөд Орхон аймагт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ганц клиник юм.

Ажлын хэсгээс ирүүлсэн саналын дагуу ахмадын сувиллын байранд засвар үйлчилгээ хийж, түрээсийн төлбөргүйгээр эзэмшүүлэх хэлбэрээр ашиглуулна.

Ингэснээр ахмад настан болоод клиникийн үндсэн тусламж үйлчилгээ шаардлагатай хэн бүхэн мэргэжлийн эмч ажилчдын сувилгаа үйлчилгээг тав тухтай орчин нөхцөлд авах юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

энэ эмнэлэг одоо үйл ажиллагаа явуулж байгаа юу. хаяг, утас нь байна уу

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу