Сэрэмжлүүлэг: “Бусдад шилжүүлсэн мөнгө, хувийн мэдээллийг буцааж болдоггүй тул танил хүнээ ч нягтал”

Сэрэмжлүүлэг: “Бусдад шилжүүлсэн мөнгө, хувийн мэдээллийг буцааж болдоггүй тул танил хүнээ ч нягтал”

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдэд ямар сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг өгөх шаардлагатай байна вэ?

-Судалгаанаас харахад цахим орчимд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн  хохирогчид нь 35-аас дээш насны, цахим хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл дутмаг хүмүүс байгаа нь дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөлийн нэг болж байгаа юм. Цахим орчинд түгээмэл үйлдэгдэж буй хэргүүдийн хувьд, фэйсбүүк хуудсанд хууль бусаар нэвтэрч тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг хуурч мөнгө залилах, бараа бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр авах зэрэг гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Жишээ нь фэйсбүүк найзаас нь “яаралтай мөнгөний хэрэг байна. Түр зээлээч, одоогоор өөрийн дансыг ашиглах боломжгүй байна. нэ данс руу шилжүүлнэ үү” гэсэн захидал илгээх, мөн өөрт нь илгээгдсэн нууц үг, кодыг ирүүлнэ үү хэмээн хуурч, бусдад итгэл төрүүлэх байдлаар залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймд иргэд та бүхэнд өөрийн найз нөхөд, ойр дотны хүнээс мөнгө зээлээч, нууц үгээ явуулна уу гэсэн чат ирсэн тохиолдолд тухайн хүнтэйгээ утсаар холбогдож, заавал тодруулах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.

Түүнчлэн гадаад улсын иргэд Монгол эмэгтэйчүүдийн фэйсбүүк хаяг дахь мэдээ, мэдээллийн хүрээнд дотно харилцаа үүсгэж, улмаар өөрийгөө гадаад улсад амьдардаг, бэлэг, бэлэн мөнгө илгээе, өөрийн эд хөрөнгөө өөрт чинь шилжүүлэх хүсэлтэй байна, татвар, илгээмжийн хураамжийг шилжүүлсэн тохиолдолд илгээмжийг авах боломжтой хэмээн хуурч, урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэргийг үйлдэж байна. Үүнийг “romans” төрлийн залилах гэмт хэрэг гэдэг бөгөөд хохирогчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тиймээс өөрийн имэйл хаяг, фэйсбүүк хуудсанд үл таних хүнээс ирсэн мэдээ, мэдээллийг нягталж, амар хялбар нууц үг оруулахгүй байх хэрэгтэй.

 

Орхон аймгийн Хууль эрх зүйн хэлтэс ....

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу