АНУ-ын томоохон хэвлэл болох СNN агентлаг 2023 оны зун заавал аялах орноор Монгол Улсыг нэрлэжээ. Тус нийтлэлийг эмхэтгэн хүргэж байна.
Монгол орны зуны улирал нь богинохон, алслагдмал ч бүх цаг үед аялагчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Цар тахлын дараа тус улс олон улсын жуулчид нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх, дэд бүтцээ сайжруулах замаар аялал жуулчлалын салбараа илүү нээлттэй болгож байгаагаа зарлав. Иймээс 2023 он бол Монголд очиход хамгийн тохиромжтой цаг үе байж магадгүй юм.
Монгол руу аялах шалтгаан
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зорчих жил” болгон зарласнаар 2025 оныг дуустал 34 орны иргэн тус улсад визгүй зорчих боломжтой болсон.
Дани, Франц, Грек, Итали, Норвеги, Испани, Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг Европын хэд хэдэн улсыг нэмснээр визээс чөлөөлөгдсөн жагсаалтад орсон улс, нутаг дэвсгэрийн нийт тоо одоогоор 61 болж болоод байна.
Эх сурвалж: Itoim.mn
















СЭТГЭГДЛҮҮД /0/