БШУЯ: Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг 2024 онд хийнэ

БШУЯ: Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг 2024 онд хийнэ

Дэлхий нийтийн бага насны хүүхдийн хөгжлийн дэмжих үйл ажиллагаа, олон улсын сургалтын хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг 2024 онд хийнэ.

2024 онд хийгдэх хөтөлбөрийн шинэчлэлийн үзэл баримтлал нь бага насны хөгжлийг хүний хөгжлийн суурь үе хэмээн үзэж, хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдрах анхан шатны мэдлэг, ур чадвар, хандлага, үнэт зүйлсийг хөгжүүлэх эрт үеийн хөгжлийн дэмжлэгийг чухалчлан, 21-р зууны цогц чадамжтай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Энэ хүрээнд олон улсын сургалтын хөтөлбөртэй нийцэх, хувийн хэвшлийн цэцэрлэг дээр хэрэгжиж үр дүн гарсан “Амьдралын мод” хөтөлбөрийг турших ажлыг хийж байна. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь  хүүхдэд бага наснаас нь эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, харилцааны болон бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээний цогц байдлыг хангаснаараа онцлог юм.

Хөтөлбөрийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хамтран удирдлага, арга зүйгээр ханган, аймаг, нийслэлийн найман цэцэрлэгт турших ажлыг хийж байна.

Хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд туршсан үр дүнд үндэслэн хүүхдийн хөгжил, багшийн ажлын арга барил, сургалтын орчинд гарах ахиц дэвшлийг тодруулан сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд тусгах юм.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу