Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2023 оны бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор эхэллээ.

2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц 2; 3 буюу Жунмэй инженеринг компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 90 км, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц-4 буюу Чайна жео компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 45 км хэсэгт анхаарал хандуулж байна.

"Өнөөдрийн байдлаар Жунмей инженеринг компанийн багц 2; 3-ийн ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн. Чайна жео инженеринг компанийн багц-4 хэсэгт далангийн ажил эхэлж байна. Бусад газарт өргөн бүрэлдэхүүнтэй эхэлсэн зүйл алга. Тиймээс зөвлөх компанид 5 дугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаатай хатуухан үүрэг өглөө. Гүйцэтгэлийг долоо хоногоор гаргаж, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх компаниуд хянаад явна" хэмээн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээлжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу