Улаанбаатараас орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан.
Орон сууцны 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэд Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банканд хандаж хүсэлтээ өгөх боломжтой" хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өнгөрсөн 3-р дугаар сард мэдээллэсэн юм.
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөлд зааснаар орон нутагт ипотекийн зээл 6%-ийн хүүтэй байх бөгөөд эхний гурван жилийн хугацаанд 3%-ийн хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлэх гэсэн юм. Гэвч өнөөдрийн байдлаар зээл олголт орон нутагт хийгдэж эхлээүй буюу сангийн яамнаас тус зээлтэй холбоотой санхүүжилтийг шийдвэрлэж өгөөгүй хэвээр байна. Монгол банкны орон нутаг хариуцсан салбараас бид тодруулахад зээлтэй холбоотой нэгдсэн мэдээлэл одоогоор алга сангийн яамнаас арилжааны банкуудад зээлийн санхүүжилт огт олгогдож эхлээгүй байна гэв.
















СЭТГЭГДЛҮҮД /0/