Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр уг албан тушаалд 2016 оны 9 сард томилогдож байсан бөгөөд ажиллах хугацаандаа багагүй шүүмжлэлийг дагуулж байсан юм. Энэ сарын 6 ны өдөр тэрээр ажлаа Хот тохижуулах газрын ерөнхий инженер Н.Эрдэнэбаатарт хүлээлгэн өгчээ.Одоогоор тус албан тушаалд томилогдох эрхэмийн нэр хараахан тодроогүй байгаа ч тус албан тушаалд Хотын захирагчийн албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогт яригдсан гэх мэдээлэл байна.Тус албан тушаал нь Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд явагддаг томилгоо учир түүнийг уг албан тушаалд томилох эсэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу