Сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй Дэд лигийн тэмцээнд "Эрдэнэтийн уурхайчид" баг түрүүүлсэн баяртай мэдээг сонссон Эрдэнэтчүүд аварга болсон багийн дасгалжуулагч,тамирчидад талархал илэрхийлсээр байна.
"Эрдэнэтийн уурхайчид", "Тэнүүн өлзий метал" баг учраа таарсан юм. Энэ удаад "Эрдэнэтийн уурхайчид" 88:85 харьцаагаар хожиж амжилтаа бататгасан. Нийт цувралын хүрээнд 4:0 харьцаагаар ялалт байгуулсан гэсэн үг бөгөөд улмаар багийн тоглолтуудаас анх удаа Дээд лигийн аварга болсон нь бахдам амжилт байлаа.
"Эрдэнэтийн уурхайчид" баг 2022 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил "Хасын хүлэгүүд" багт хожигдож байсан юм. Тэдний энэ жилийн ялалт плей-оффт нэг ч хожигдолгүй түрүүлсэн шинэ амжилтыг тогтоосон нь Эрдэнэтийн сагсчдийн хувьд сайхан амжилт болсон юм. Аварга болсон баг тамирчиддаа Эрдэнэт хотын удирдлагууд хийгээд Эрдэнэт хотын хүүхэд залуус хүндэтгэл үзүүлэх үүднээс нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээ ирэх 5-р дугаар сард зохион байгуулагдана гэв.
















СЭТГЭГДЛҮҮД /0/