Орхон аймаг: Энэ жил 4,9 сая мод тарина

Орхон аймаг: Энэ жил 4,9 сая мод тарина

Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгууд өөр өөрсдийн амлалтыг өгсөн. Орхон аймаг 2022 онд "Ногоон Эрдэнэт" хөтөлбөрийнхөө хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор 1,2 сая мод тарьсан бөгөөд 85 хувь нь ургажээ.

Тэгвэл энэ жил Эрдэнэт хот орчмын ойн төгөлд, хаягдлын далан орчмын ойн зурваст, авто зам дагуу газрууд, хөрс хамгаалах ойн зурвас зэрэг ерөнхий бүтцийнхээ дагуу нийт 4,9 сая мод тарихаар төлөвлөжээ.

Үүнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс Эрдэнийн хувь” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд томоохон үүрэгтэй оролцох юм байна.

Орчны бохирдлыг бууруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулахад мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой.

Иймд Орхончууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих зорилготойгоор ажиллаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу