CU конвиниенс сүлжээ дэлгүүр Эрдэнэт хотод анхны салбараа нээлээ

CU конвиниенс сүлжээ дэлгүүр Эрдэнэт хотод анхны салбараа нээлээ

CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) Эрдэнэт хотод салбараа нээлээ. Ингэснээр Эрдэнэт хотын 100,000 орчим оршин суугчид CU брэндийн хэрэглэгчдэдээ амладаг найрсаг, эрч хүчтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн ая тухтай дэлгүүрийн орчинд авах боломжтой боллоо.

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Маркетингийн газрын захирал Г.Батбаатар:

“Манай Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн хувьд нийт 305 салбар үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хот, Дархан Хотод салбаруудаа нээсэн бол өнөөдрөөс эхлэн Монгол улсын 3 дахь томоохон суурин газар болох Эрдэнэт хотод салбараа нээн Эрдэнэт хотын иргэддээ хүрч үйлчлэх боломжтой болсондоо баяртай байна.

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь олон улсын чанарын стандартыг хангасан итгэл даасан чанартай бүтээгдэхүүн, халуун хоол, кофе зэрэг бүтээгдэхүүнийг хамгийн ойроос, хамгийн хурднаас авах боломж, үнэ цэнийг бүтээх зорилготой компани юм.

Манай компани Улаанбаатар хотод мөрдөгддөг хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг алдуулахгүй Эрдэнэт хотдоо авчирч чадсандаа баяртай байна. Бид Эрдэнэт хотод 2 дахь салбараа тун удахгүй нээх төлөвлөгөөтэй байна” гэжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу