Орхон аймаг: "Шүүр" ажиллагааны хүрээнд 12 албан тушаалтанг ажлаас чөлөөлнө

Орхон аймаг: "Шүүр" ажиллагааны хүрээнд 12 албан тушаалтанг ажлаас чөлөөлнө

Улс төрийн сонгуулийн үр дүн яаж гарсан ч төрийн алба цэвэр байх учиртай. Хууль бусаар томилогдсон, мэргэжлийн бус төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлнө. Шүүр ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал яригдах нөхцөл байдал бүрдэж байна. Үүнд Ковидын хуулийн үеэр томилгоо хийсэн  үндэслэл ч байна хэмээн  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Ковидын хууль энэ оны нэгдүгээр сард цуцлагдсан учраас тус хуулийг хэрэгжих үеэр томилогдсон 2000 орчим иргэн ажлаасаа чөлөөлөгдсөн. 2023 оны улсын төсвийг батлуулахдаа энэ оноос эхлэн тэтгэвэр авдаг хүн төсвөөс цалин авахгүй гэж тусгасан.

Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн тэтгэврийн насны хүн төсвөөс цалинжиж байна. Боловсон хүчний дутагдлаас болж хөдөө, орон нутаг болон бусад газарт урьж ажиллуулж байгаа асуудал байна. Цаашид төрийн албыг мерит зарчмаар ажиллуулна. Засгийн газрын энэ шийдвэр нь хүнийг хэлмэгдүүлэхгүйн дээр харгис биш байна" гэв.Орхон аймгийн тухайд "Шүүр" ажиллагааны хүрээнд 12 албан тушаалтанг чөлөөлөхөөр болсон бөгөөд эдгээр чөлөөлөгдөх албан тушаалтангуудыг 40 хувийг нь боловсролын салбарт эзлэж буй. Одоогоор зарим сургуулийн захиралуудыг чөлөөлсөн бол ирэх 5-р дугаар сарын эхний долоо хоногт багтаан ЭМГ, Номын төв зэрэг үлдсэн албан тушаалтангуудыг чөлөөлж сул орон тоон дээр  сонгон шалгаруулалт явуулах юм байна. 

Тус ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд нийт 3000 гаруй албан байгууллагаас мэдээлэл ирүүлэх ёстой. Одоогийн байдлаар, 1343 албан байгууллага ЗГХЭГ-т мэдээллээ ирүүлээд байна. Үүнээс 183  байгууллага ямар нэг зөрчилгүй, 1163 нь тодорхой зөрчилтэй гэсэн тайлбар мэдээлэл ирүүлсэн. 4220 зөрчилтэй холбогдуулж 187 хүнийг ажлаас чөлөөлж, 27 хүнд сахилгын арга хэмжээ авч, 172 зөрчлийг арилгасан байна. Үлдэж буй 3000-аад зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээлэл хараахан ирээгүй. Тухайн зөрчлийг хэрхэн арилгасан тухай мэдээллийг тодорхой цаг хугацааны дараа ирүүлнэ" гэв.

Шүүр" ажиллагаа нь төрийн болон төрийн өмчит компанид хийсэн хууль бус томилгоотой холбоотой зөрчлийг арилгахад чиглэж байгаа юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу