"Тэрбум мод -Эрдэнэт үйлдвэр"Семинар Орхон аймагт болж өнгөрлөө

"Тэрбум мод -Эрдэнэт үйлдвэр"Семинар Орхон аймагт болж өнгөрлөө

Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Уг амлалтыг биелүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн судлаачдын боловсруулсан Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолборын ТЭЗҮ-г хэлэлцэж байна. Үүнд ойн салбарын эрдэмтдийн санал, зөвлөмжийг авч, нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилготой “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” семинарыг “Ногоон хөгжил төслийн нэгж”-ээс зохион байгуулж байна.

Арга хэмжээнд БОАЖ-ыг Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон ШУА-ийн эрдэмтэд, “Монголын Ойчдын нэгдсэн холбоо”, Орхон болон Булган аймгийн БОАЖГ, мөн ойн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.

Монгол Улсад анх удаа “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ” нь Ойн генетик нөөцийн "Эрдэнэт" төв, Хөрсний инноваци, технологийн "Эрдэнэт" төв, Мод үржүүлгийн цогцолбор байгуулсан ба эдгээрийн дэд бүтэц нь Монгол орны төдийгүй Дэлхийн экосистемд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болж байгааг оролцогчид онцолж байв.

Ойн салбарын 100 жилийн 2024 онд болох ба Төслийн нэгжийн зүгээс уг ойг угтан 100 бүтээлч ажил төлөвлөсний эхний ажил нь “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” семинар болж өнгөрлөө.

Ойн газар

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу